Ардчилсан нам "Үндэсний Бодлогын Хороо"-ны хурлаа 2023 оны наймдугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хэлэлцэх асуудлын талаар ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэлэхдээ "Лу.Гантөмөр дарга долоодугаар сарын 27-нд Үндэсний бодлогын хороог хуралдуулах, хэлэлцэх асуудлын хүсэлтийн жагсаалтыг ирүүлсэн. АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу тэргүүлэгчид хуралдаж, тухайн асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй юм гэж үзсэн. Бид хаврын чуулган завсарласны дараа хуралдья гэж бодсон боловч найр наадам, олон хүмүүс ирцийн асуудалд нөлөөлөхөөс болгоомжилж, энэ сарын 28-ны Даваа гарагт хуралдахаар тов гаргалаа. Тэгвэл энэ удаагийн ҮБХ-ны хурлаар дунд болон анхан шатны нэгжийн дүрэм журамд өөрчлөлт оруулах, АН-ын бүх шатны томилгоо хийгдэхээс гадна ЕНБД-ыг шинээр томилох зэрэг асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.
Ж.Батсуурь: ҮБХ-ны хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.