АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх хэргүүдийн дунд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байсан Э-ийн хахуулийн хэрэг багтсан байсан. Тэгвэл хахууль авч мөнгө угаасан гэх тус хэргийн "эзэн" нь АН-ын дарга асан С.Эрдэнэ юм.
Тодруулбал, С.Эрдэнэ нь ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан "Фортуна" Н.Батбаяртай үгсэн тохиролцож хахуульд авсан хоёр тэрбум төгрөгийнхөө эх үүсвэрээ нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий "Молор трейд" ХХК-ийн нэрээр СХД-ийн нутаг дэвсгэрт махны зоорь барьж, ашиглалтад оруулахдаа зориулалтаа өөрчилжээ. Тус үйлдэлд нь АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа юм.