Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАСГИЙН ГАЗАР: Соёлын яамны бүтцийг 78 ажилтантай байхаар батлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд


Монгол Улсын Засгийн газар долдугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдлаа. 

Хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.

Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх 7 газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна. 

Соёлын сайдаар С.Чулуун, дэд сайдаар Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяр нар ажиллана. 

ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо
 
Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжийг ашиглалтад хүлээж авах шийдвэр гарлаа
Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжийг ашиглалтад хүлээж авах шийдвэр гарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.