Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.
-БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД ЦЭРЭНДОРЖИЙН БАТБАЯР-
1964 онд Булган аймгийн Хутаг-Өндөр хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1982 онд Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн сургууль,
- 1984 онд ОХУ-ын Волгоград хотын Техник мэргэжлийн сургууль,
- 1996 онд “Шихихутуг” дээд сургууль, 2018 онд МУИС-ын ШУ-ны сургуулийг тус тус төгссөн. Эрхзүйч, улс төр судлаач мэргэжилтэй.
- 1984-1985 онд Эрдэнэ-Булганы цахилгаан түгээх сүлжээ, цахилгаанчин,
- 1987-1992 онд НАХЯам, барилгын хороонд мастер,
- 1993-1996 онд Нийслэлийн МАХН, улс төрийн ажилтан,
- 1996-1997 онд “Залуучууд-хөгжил” төв, дэд захирал,
- 1997-1999 онд МАСЗХолбоо, ерөнхий нарийн бичгийн дарга,
- 1999-2000 онд Нийслэлийн өмчийн газар, хуулийн зөвлөх,
- 2005-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам, сайдын зөвлөх, 2007-2016 онд МЗХХолбоо, ерөнхий нарийн бичгийн дарга. Улсад 24 жил ажилласан.
-БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД БАТСҮХИЙН БАЯРМАГНАЙ-
1978 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1995 онд Нийслэлийн арван жилийн 36 дугаар дунд сургууль,
- 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль,
- 2016 онд АНУ-ын Сэйнт Томасын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
- Олон улсын эрх зүйн магистр зэрэгтэй, ахлах дэслэгч цолтой.
- 2001-2004 онд МАН-ын дэргэдэх Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2004 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл FM 102.1 радиогийн захирал;
- 2003-2004 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан,
- 2004-2011 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
- 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
- 2008-2016 онд НИТХ, төлөөлөгч,
- 2016-2020 онд Соёмбо партнерс ХХН-д партнер,
- 2020 оноос МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байна. Улсад 17 жил ажилласан.
-САНГИЙН ДЭД САЙД САНЖААГИЙН МӨНГӨНЧИМЭГ-
1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг.
- 1997 онд Ховд аймгийн 2 дугаар арван жил,
- 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн, Эдийн Засгийн Ухааны сургууль,
- 2012 онд АНУ-ын Калифорниагийн Олон Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, олон улсын худалдааны магистр зэрэгтэй.
- 2002-2008 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ (МАСЗХ)-д улс төрийн ажилтан, ахлах ажилтан,
- 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах,
- 2010 оны 1 дүгээр сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2013-2015 УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2015 оны 2 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл “МИАТ” ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга,
- 2015-2016 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2016 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажилласан.
-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД САЙННЯМБУУГИЙН БААТАРЖАВ-
1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль,
- 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль,
- 2004 ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи,
- 2009 онд Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 1990-1998 онд Төв аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч,
- 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл сум дахь сум дундын цагдаагийн тасагт дарга,
- 1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга,
- 2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасгийн зохион байгуулагч,
- 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга,
- 2008-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, мөрдөн байцаах газрын дарга,
- 2012-2013 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга,
- 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дарга,
- 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал,
- 2017 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна. Улсад 28 жил ажилласан.
-ХӨДӨЛМӨР НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ДЭД САЙД САРХАДЫН ЗҮЛЬФИКАР-
1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1992 онд Улаанбаатар хотын 56 дугаар дунд сургууль,
- 1994 онд Турк Улсын Мимар Синаны их сургууль,
- 1998 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Социологич мэргэжилтэй. Доктор, профессор.
- 1998-2008 онд Удирдлагын академид Багш, ахлах багш,
- 2009-2012 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын хөтөлбөрийн удирдагч, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,
- 2012-2016 онд Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,
- 2016 оноос Удирдлагын академийн захирлаар ажиллаж байна. Улсад 22 жил ажилласан.
-БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД ЭНХТҮВШИНГИЙН ЗОЛБОО-
1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 2000 онд Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль,
- 2007 онд АНУ-ын Индианнагийн их сургууль,
- 2020 онд АНУ-ын Лос Анжелес хотын Пеппердинийн Их Сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 2007-2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн,
- 2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2008-2012 онд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
- 2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2015-2018 он хүртэл НАМЗХолбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Улсад 13 жил ажилласан.
-БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД ГАНБОЛДЫН ГАНБАЯР-
1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль,
- 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль,
- 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
- 2001-2002 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтан,
- 2003-2007 онд ТВ-5 телевизэд Ерөнхий менежер,
- 2008-2012 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга,
- 2011-2012 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Хэлтсийн дарга,
- 2012-2016 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга,
- 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлд Хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн,
- 2015-2018 онд МАН-д Газрын даргаар тус тус ажиллаж байсан.
- 2018 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байна. Улсад 19 жил ажилласан.
-ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД ЖАЛБАСҮРЭНГИЙН БАТ-ЭРДЭНЭ-
1969 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1987 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль,
- 1993 онд ОХУ-ын Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль,
- 2000 онд ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институтийг тус тус төгссөн. Системийн инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр зэрэгтэй.
- 1993-1996 онд Аргамаг сервис ХХК-д инженер, программист,
- 1996-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Мэдээлэл технологийн холбооны бодлого зохицуулалтын газрын дарга,
- 2004-2009 онд Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын орлогч дарга,
- 2009-2012 онд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга, 2012-2015 онд Монголын цахилгаан холбоо ХК-д гүйцэтгэх захирал,
- 2015-2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Улсад 27 жил ажилласан.
-СОЁЛЫН ДЭД САЙД МӨНХӨӨГИЙН БАТБАЯР-
1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1993 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль,
- 1999 онд Техникийн их сургуулийн Барилга, инженерийн сургууль,
- 2015 онд Швейцарийн Технологийн их сургууль,
- 2019 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитекторын сургуулийг тус тус суралцаж төгссөн. Архитектор мэргэжилтэй, хот төлөвлөлтийн архитекторын магистр зэрэгтэй.
- 1999-2000 онд “Диз-Арч” ХХК-д архитектур,
- 2000-2009 онд “Идеал групп” ХХК-д архитектор, гүйцэтгэх захирал,
- 2009-2010 онд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хэлтсийн дарга,
- 2010-2011 онд “Идеал групп” ХХК-д захирал,
- 2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,
- 2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын дарга,
- 2016 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,
- 2016-2017 онд Шадар сайдын орон тооны бус зөвлөх,
- 2017-2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
- 2019 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Улсад 19 жил ажилласан.
-УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД ОТГОНШАРЫН БАТНАЙРАМДАЛ-
1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн.
- 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль,
- 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль,
- 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж,
- 2008 онд АНУ-ын Макалестер коллеж,
- 2015 онд АНУ-ын Харвард Их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
- 2009-2010 онд Чоно корпорацид хөрөнгө оруулалтын менежер,
- 2011 онд Прайсватерхауз Күүперс-д санхүү, аудитын консалтант,
- 2011-2013 онд Ориго партнерс Монголиа-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч,
- 2015-2017 онд АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир,
- 2018 онд Эрдэнэс тавантолгой ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал,
- 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Улсад 10 жил ажилласан.
ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД ГОМБОДОРЖИЙН БАТСУУРЬ
- 1971 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1979-1987 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургууль,
- 1987-1991 онд Төмөр замын техникумыг Техникчээр,
- 1991-1995 онд Техникийн их сургуулийг Инженерээр, 2002-2004 онд Удирдлагын академийг Менежерээр тус тус төгссөн.
- 1996-1997 онд Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн засварчин,
- 1997-2000 онд Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн ерөнхий инженер,
- 2000-2006 онд Дорноговь аймгийн Нефть хангамжийн газарт дарга,
- 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч,
- 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар тус тус ажилласан. Улсад 24 жил ажилласан.
-ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД МЯГМАРСҮРЭНГИЙН БАЯРМАГНАЙ-
1972 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1990 онд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын дунд сургууль,
- 1998 онд Румын Улсын Бухарест эдийн засгийн академи,
- 2016 онд Австралийн Баруун Сидней их сургуулийг тус тус суралцаж төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн магистр зэрэгтэй.
- 1999-2002 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагч,
- 2002-2005 онд мөн банкны Судалгаа маркетингийн газрын захирал,
- 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн газарт дадлагажигч ажилтан,
- 2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын газрын захирал,
- 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал,
- 2011-2012 онд мөн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
- 2012-2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, 2012-2016 онд “ЮП” ХХК-ийн дэд захирал,
- 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
- 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагч,
- 2020 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байна. Улсад 21 жил ажилласан.
-ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ШИЖИРБАТЫН АНХМАА-
1975 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Хүүхдүүдийн хамт амьдардаг.
- 1992 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль,
- 1996 онд Хэл иргэншлийн дээд сургууль, 1999 онд МУИС,
- 2013 онд Их засаг их сургуулийг тус тус суралцаж төгссөн. Эрх зүйч, багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
- 1996-2004 онд Цагаан лавай дээд сургуульд багш, тэнхимийн эрхчлэгч,
- 2005-2008 онд Эмнести интернэшнл олон улсын байгууллагад Төслийн зохицуулагч,
- 2001-2016 онд Эмнести интернэшнл олон улсын байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2008-2011 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төслийн нэгжид ажилтан,
- 2011-2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагт Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих хөтөлбөр /BPN/-ийн удирдагч,
- 2016-2020 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор тус тус ажиллаж байна. Улсад 22 жил ажилласан.
Б.ЛХАГВАЦЭРЭН
www.ubn.mn