Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын төв банк удирдах ажилтнуудын цалинг бууруулж, энгийн ажилчдынхаа цалинг нэмэхээр болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Хятадын хөрөнгийн хэмжээгээрээ дөрөв дэх том зээлдүүлэгч болох Bank of China Ltd Бээжингийн шаардлагын хариуд ажилчид, дунд болон дээд түвшний менежерүүдийн цалингийн зөрүүг бууруулах ажлыг орон даяар эхлүүлжээ.

2021онд Хятадын дарга Ши Жиньпин урт хугацааны эдийн засгийн өсөлт, Коммунист намын засаглалын хууль ёсны байдалд заналхийлж болзошгүй орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор хамтын хөгжил цэцэглэлтийн аяныг эхлүүлсэн.

Хятадын олон улсын капитал корпораци зэрэг хөрөнгө оруулалтын банкууд цалинг бууруулсны дараа ийм алхам хийжээ. Орон нутгийн удирдлагын төвүүдийн өрийн хямралын эрсдэлээс үүдэн арилжааны банкууд түүхэндээ байгаагүй бага ашигтай ажилласан. Сахилгын хяналтын төв комисс дэргэдэх шалгалтын баг өнгөрсөн оны сүүлээс хойшхи хэд хэдэн удаагийн шалгалтаар тус банкны цалингийн системд “баялагийн тэгш бус байдал”-ын асуудал байгааг илрүүлсний дараа “Bank of China” дотооддоо “цалингийн удирдлагын тогтолцооны шинэчлэлийн төлөвлөгөөг” эхлүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн.

Банк энэ оны эхний хагаст төв салбараасаа эхлэн төлөвлөгөө хэрэгжүүлж дууссан. Одоо энэ төлөвлөгөөг улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ирэх хоёр жилийн дотор энэ үйл явцыг дуусгахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: REUTERS

Х.Түмэнжаргал

Нийслэлийн есөн дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70.1 хувьтай байна
Нийслэлийн есөн дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70.1 хувьтай байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.