Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нйислэлийн 9 дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, мөн явцын талаарх мэдээллийг сонсож үүрэг даалгавар өглөө.
Есөн дүүргийн засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж ажиллаж буй талаараа мэдээлэл хүргэсэн юм. Тухайлбал СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай хэлэхдээ"СХД-ийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар нийт 97 ажил төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 63 хувьтай байна. Ирэх 9-р сарын 01 гэхэд бэлтгэл ажлыг өндөр түвшинд хүргэх зорилт тавин ажиллах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн байгаа. 2023-2024 оны худалдан авалт, хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дүүргийн худалдан авах ажиллагааны албанд энэ сарын 10-ны өдрийн байдлаар улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгөөр 89 төсөл арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагаас гэрээ байгуулсан 53 төсөл арга хэмжээ, тендэрийн баримт бичиг боловсруулагдаж байгаа 8 төсөл арга хэмжээ, шууд худалдан авалт хийх 3 төсөл, ажлын даалгаваргүй 14 төсөл арга хэмжээ байна" хэмээв.