Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Нийслэлийн авто тээврийн товчоодод тарваган тахлаас сэргийлсэн хянан шалгах цэгүүдийг ажиллуулж эхэлсэн

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 31 секунд

Нийслэлд тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн 10 жилд нийт зургаан аймгийн 11 сумд тарваган тахал өвчлөл нийт 17 тохиолдол бүртгэгдсэн. Нас баралтийн түвшин нь 46 хувьтай явагдаж байна. Тарваган тахал өвчин нь байгалийн голомт буюу халдвартай мэрэгч амьтадаас тарваган тахалын нянгаар дамжиж хүн халдварыг авдаг зоонозын хурц халдварт өвчин юм.

Байгалийн голомтын хувьд 17 аймгийн 137 сум тарваган тахалын голомттой. Эдгээрээс сүүлийн үеийн судалгааны дүнгээр тарваган тахал нь он цагийн идэвхитэй байгаа аймаг сумдууд нийт 15 аймгийн 81 сум орж байна. Тарваган тахалын голомтын ангилалаар нь баруун таван аймгууд, төвийн аймгууд байна.

Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон Байгаль орчин аялал зуучлалын сайдын тушаал гарсан. Энэ нь гурван жилийн хугацаатайгаар хориглох арга хэмжээг авж байгаа. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 сарын 6-нд тарваган тахал өвчинөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн сайдын албан даалгавар гараад ходбогдох мэргэжлийн байгууллагууд, аймаг орон нутагт хүргэгдсэн байгаа. Улсын онцгой комиссоос аймаг орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэлийг хүргүүлсэн. Энэ дагуу тухайн нутгийн захиргааны байгууллагууд холбогдох албан даалгавараа гаргаж, мэргэжлийн байгууллагуудаа өргөжүүлээд ажиллаж байна.

Нийслэлийн засаг даргын албан даалгавар захирамж гараад Нийслэлийн авто тээвэрийн товчоо дээр түшиглэсэн хянан шалгах цэгүүдийг ажилуулаад эхэлсэн. Цагдаа, хууль хяналтын байгууллагуудад холбогдох үүрэг чиглэлийг өгч энэ тал дээр тарвагыг хууль бусаар агнах, тээвэрлэх, зарж борлуулж байгаа асуудлыг хянах үүрэгийг өгөн, мэргэжлийн байгууллагууд нь ажиллаж байна. Иргэд байгалийн голомтот тарваган тахалын эрсдэлтэй байгаа үед огт тарваганы мах идэх, хэрэглэхээ таслан зогсоох шаардлагатай байна" хэмээв.

Х.Түмэнжаргал

ХАГАС КОКСОН ТҮЛШ: Эхлээд туршина. Дараа нь 2025-2035 он гэхэд хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ
ХАГАС КОКСОН ТҮЛШ: Эхлээд туршина. Дараа нь 2025-2035 он гэхэд хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.