Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн өвлийн галлагаанд хэрэглэж буй шахмал түлшний чанарыг сайжруулж, утааг бууруулах зорилгоор коксон түлшний туршилтыг хийх төслийн хүрээнд холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөөд буй юм.
Тодруулбал, ирэх 12 дугаар сарын 15-наас 01 дгээр сарын 31 хүртэлх 45 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган өрхийн галлагаанд хагас коксон нүүрсийг туршилтаар нийлүүлж утаа ялгаралт, илч, дулаан хадгалалтын чанарыг судлахаар болсон.Энэ хүрээнд түлшний түүхий эд болох кокс, асаагчийг БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр худалдан авах асуудал яригдаж буй юм.
Тэгвэл хагас коксон нүүрсний шаталт, утаа ялгаруулалтад хийсэн эхний байдлын судалгааг гаргаад байна.
Цаашид буюу 2025-2035 оныг хүртэлх хугацаанд хагас коксон түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, мөн хагас коксын эрчим хүчний үйлдвэр дотооддоо барина гэсэн төлөвлөгөөг боловсруулжээ.
Харин хоёрдугаар үе шат болох дунд хугацаанд Улаанбаатар хотод хийн хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгож, шахмал түлшнээс татгалзах бодлогыг баримтлах юм байна.
Түүнчлэн гуравдугаар үе шатанд буюу урт хугацаанд барилгажуулалт, дагуул хотуудыг хөгжүүлж төвлөрлийг сааруулна хэмээн төлөвлөж буй аж.
Хагас коксон түлшний өртөг, зардлын судалгааг дараах байдлаар гаргав.
-Нүүрсний коксжуулалт-
Коксжуулах ба хагас коксжуулах аргаар ихэвчлэн сайн чанарын нүүрс тухайлбал, коксждог болон чулуун нүүрсийг өндөр температурт (900-1100oС) боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээт түлш ба ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүй түлш, нүүрсжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуу бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэж иржээ.
-Коксын найрлага-
Коксын найрлага нь 98% хүртэл цэвэр нүүрстөрөгч агуулдаг бөгөөд тэдгээрийн бараг 85% нь дэгдэмхий бус нэгдлүүд бөгөөд үлдсэн 15% -д азот, хүхэр, фосфор, үнс (эсвэл хар нүүрстөрөгч) багтдаг. Хүхрийн агууламж ба түүний химийн шинж чанар нь анхны нүүрсний чанар, агуулгаас хамаарна, өөрөөр хэлбэл халах үед нүүрсийг хүхэргүйжүүлэх явдал аж.
Хэдийгээр коксыг гангын үйлдвэрт төмөр хайлуулах болон эрчим хүчний үйлдвэрт ашигладаг гэдэг ч ахуйн хэрэглээнд зориулагдсан хагас коксон түлшнхий нүүрс нь хүрэн нүүрс буюу хамгийн илч багатай муу чанарын нүүрстэй хольж боловсруулдаг учраас галлагааны зуух янданг хайлуулах, гал гаргах зэрэг эрсдэл байдаггүй хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм. Харин коксон түлшийг шатаахдаа зориулалтын асаагч хэрэглэх шаардлагатай аж.
Коксон түлшний туршилтын 45 хоногийн хугацаанд айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэхгүй бөгөөд нэг тонн хагас коксон түлшний бодит өртөг 690 орчим мянган төгрөг байхаар урьдчилсан тооцоолол гарчээ. Дарамд сануулахад, нийслэлийн гэр хорооллын айлуудын хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний тонн тутмын бодит өрдөг 450 мянган төгрөг бөгөөд хөнгөлөлттэй нөхцлөөр буюу 150 мянган төгрөгөөр худалдаалдаг байна.
Цаашид Тавантолгой түлш компани сайжруулсан түлшний өртгийг бууруулж чадалгүй их хэмээний алдагдал хлээх болсон тул зүүн бүсийн түлшний үйлдвэрийг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулахаар төсөл боловсруулжээ.