Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахлаас хэрхэн сэргийлэх вэ...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй байна. Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Тэгвэл тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах

2. Нохой зууж ирсэн тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх

3. Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх

4. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм.

5. Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах

6. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх

7. Тарвага агналтыг зөвшөөрсөн газарт, тогтоосон хугацаанд сэргийлэх тарилга хийлгэсэн хүн хийх

8. Ан хийж байх үедээ халад, бээлий хэрэглэж занших

9. Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг цээрлэх

10. Голомттой нутгийн анчид, арьсны наймаачид, тарваганы мах идэх дуртай хүмүүсийг сэргийлэх вакцинд хамруулах шаардлагатай.

Мөн ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг гаргажээ.

Завхан аймгийн Баянхайрхан суманд 100 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад  орно
Завхан аймгийн Баянхайрхан суманд 100 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.