Сүхбаатар дүүрэгт байрлах BLUE SKY -ийн барилгад тарвага үлдээсэн байна гэх дуудлага мэдээллээр цагдаагийн хамгаалалт гарч байгааг бид шууд дамжуулан мэдээлсэн.
Тодруулбал, ЗӨСҮТ-өөс "BLUE SKY"-ийг хамгаалалтад авсан. Гэхдээ тарваган тахал биш. Тарвага байна гэх дуудлагын дагуу ажиллаж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг. Гэхдээ тус барилгын 00-д үлдээсэн тарваганаас тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тэндэхийн ажилчид болон тус газраар үйлчлүүлсэн иргэд халдварт өртөх эрсдэлгүй болохыг өчигдөр мэдээлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хяналт шалгалтаар түргэвчилсэн шинжилгээ болон ПСР шинжилгээ хийхэд сөрөг үр дүн гарсан байна.