2024 оны дөрөвдүгээр сард “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилж байв. Тэрбээр НИТХ-ын сонгуулийн 8-тойрогт МАН-аас нэр дэвшихээр ажлаа өгсөн ч сонгуульд ялалт байгуулж чадаагүй.
Тэрбээр 2024 оны арваннэгдүгээр сараас буцаад “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн юм.
"Либертари" намын дарга Д.Амартүвшин өнгөрсөн дөрөвдүгээр сард "Төв цэнгэлдэх хүрээлэн хэмээх төрийн өмчит компанийн захирал Ж.Энхжаргалан өөрийн хамаарал бүхий BRB компанийн зохион байгуулж буй XMF хэмээх үйл ажиллагааг ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД зохион байгуулахаар болжээ. Энэ бол цэвэр сонирхлын зөрчил. Хуультай.
Ийм улаам цайм сонихолын зөрчил гаргаж бгаа хүн цаашид шудрага ажиллана гэхэд тун хүнд. Залуучууд төрд ороод ийм хурдан ялзарч бгааг харахаар үнэхээр харамсах юм" гэж пост бичиж байсан.
Тэгвэл уг асуудлаар Д.Амартүвшин АТГ-д хандтал тавдугаар сарын 8-нд "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно" гэсэн хариу ирүүлсэн талаар цахим хуудаснаа бичжээ.
Энэ талаар тэрбээр "АТГ-д улаам цайм сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчиж Төв цэнгэлдэхэд өөрийн хамаарал бүхий BRB компанийн ХМF тоглолтыг зохион байгуулж буй Ж.Энхжаргаланг шалгуулахаар өргөдөл өгсөн чинь ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн хариу өглөө.
Дахиад АТГ-ын даргад нь өчигдөг гомдол гаргасан байгаа. АТГ ийм илтэд сонирхлын зөрчлийг өөхшүүлээд байхаар авлига Монголд яаж буурах юм бэ. Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагсад даврахгүй гээд яах юм бэ" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!