Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 7 их наяд төгрөгийн өртэй “Эрдэнэс Монгол“ нэгдэл төрийн өмчит компаниудын ӨРИЙН ЖАГСААЛТЫГ тэргүүлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 55 секунд

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын 2022 оны санхүүгийн тайлангаар хамгийн их өртэйгөөр нэрлэгдсэн компаниудын нэр, өрийн хэмжээг бид энэ удаад хүргэж байна.

Төрийн өмчит болон 18 ТӨҮГ төрийн өмчийн оролцоотой 98 хуулийн этгээд 2022 онд бүртгэгдсэн бөгөөд тэдгээрт холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2022 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан тэнцлийн байдлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж ажилласан байна.

Эдгээрээс хамгийн их өр, төлбөртэй төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудыг графикаас харна уу.

-ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-

Эрдэнэс Монгол Нэгдлийн бүрэлдэхүүнд 2022 оны байдлаар нийт 12 толгой компани, 20 охин, хараат компани, 3 төслийн нэгж хамаарч байна. Тус компани МУ-ын Засгийн газар, "Рио Тинто", "Туркоуз Хилл" хоорондын түншлэл Оюутолгой ил болон далд гүний уурхайн төслийг хэрэгжүүлж буй бөгөөд ховор металл, зэс болон холимог металлын геологийн хайгуулын ажил, Эрдэс баялгийн бирж байгуулах төсөл зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Тэгвэл Эрдэнэс Монгол Нэгдлийн 2022 оны нийт орлого нь 4.3 их наяд төгрөг давсан бол зардал нь 2.6 их наяд төгрөг болж, цэвэр ашиг нь 1.2 их наяд төгрөгөөр тооцогджээ. Харин Төрийн өмчит компаниудаас хамгийн их өртэй компаниар нэрлэгдээд буй юм.

-ТӨРИЙН БАНК ХХК-

Өнгөрсөн онд 3.5 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй хэмээн бүртгэгдэж байсан. Банкны салбарын зохицстой бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн, Монгол Улсын банкны салбарын ТОП гурван банкны нэгээр шалгарч байсан. Тэгвэл банкны 2022 оны нийт орлого 459 тэрбум төгрөг, нийт зардал 335.3 тэрбум төгрөг байсан бол цэвэр ашиг нь 97 тэрбум төгрөг байжээ. Харин төрийн өмчит болон оролцоот компаниудаас өрийн хэмжээгээрээ хоёрдугаарт жагсаж байгаа бөгөөд нийт 3 их наяд 668 тэрбум төгрөгийн өртэй байна.

-ХӨГЖЛИЙН БАНК ХХК-

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүжүүлэх зорилготойгоор 2011 онд байгуулагдаж байсан. 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Сангийн яам бөгөөд тус банкны 2022 оны нийт орлого 274 тэрбум төгрөг, нийт зардал 130 тэрбум төгрөг бол цэвэр ашиг 110 тэрбум төгрөг байжээ. Харин өр төлбөрийн хэмжээгээр жагсаалтын гуравдугаарт эрэмблэгдэж буй юм. Тодруулбал, 2022 оны байдлаар нийт 3 их наяд 211 тэрбум төгрөгийн өртэй байжээ.

-МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК-

Анх 2008 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар үдсэн 7 газар, 22 алба бүхий нийт 669 орон тоотой ажиллаж байна. Төмөртэй өртөө, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын төсөл, Хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хил дамнасан төмөр замын төсөл, мөн Концессын "З0ураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 415 км төмөр замын төслүүдийг тус тус хариуцан хэрэгжүүлж буй. Компанийн 2022 оны жилийн нийт орлого 69.9 тэрбум төгрөг, зарлага 118.6 тэрбум төгрөг бол цэвэр ашиггүй. 43.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Харин 1 их наяд 694 тэрбум төгрөгийн өртэй буюу хамгийн их өртэй төрийн өмчит компаниудыг тэргүүлж байна.

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-

Зэс молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивд томоохонд тооцогддог уг газар нь уул уурхайн олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн 2022 оны нийт орлого 3 их наяд 741 тэрбум төгрөг, нийт зардал 2 их наяд 566 тэрбум төгрөг бол цэвэр ашиг 831 тэрбум төгрөг байжээ. Харин 1 их наяд 34 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг өрийн хэмжээг тэргүүлэх болжээ.

-УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг. Ачаа, зорчигч тээвэрлэлт, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний угсралт, засвар үйлчилгээ болон бусад чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээс дурдвал "УБТЗ" ХНН-ийн 2030 он хүртэлх техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шат болох "УБТЗ"ХНН-ийн төв коридорын суурь бүтцийн хэсгийг хөгжүүлэх арга хэмжээнүүдийн төсөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийгэмлэгийн 2022 оны нийт орлого 1 их наяд 29 тэрбум төгрөг, нийт зарлага 1 их наяд 90 тэрбум төгрөг бол цэвэр ашиг 61 тэрбум төгрөг байна. Харин оны эцсийн байдлаарх нийт өрийн хэмжээ 654 тэрбум төгрөг аж.

-ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-

Цахилгаан, дулаан, эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Турбоагрегат №1-4-ийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байна. Компанийн 2022 оны нийт орлого 331 тэрбум төгрөг, нийт зарлага 381 тэрбум төгрөг бөгөөд тухайн онд цэвэр ашиггүй ажилласан ба -50.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Харин 2022 орд 484 тэрбум төгрөгийн өртэй байсан байна.

-МИАТ ТӨХК-

Азийн 9, Европын 3 чиглэлд тогтмол аялалын нислэг үйлдэж, жилд дунджаар олон улсын хуваарьт нислэг 2000, захиалгат нислэг 600 гаруйг үйлддэг. Компанийн 2022 оны жилийн нийт орлого 490.4 тэрбум төгрөг, нийт зарлага 447.8 тэрбум төгрөг бол 36 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Харин тайланд онд 429 тэрбум төгрөгийн өртэй байжээ.

ДҮГНЭЛТ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 59,237.2 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 14,552.6 тэрбум төгрөгийн орлого олж, 2,075.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2021 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад орлого 36.7 хувиар буюу 3,903.7 тэрбум төгрөгөөр, цэвэр ашгийн хэмжээ 100.4 хувиар буюу 1,040.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

ХАВСРАЛТ: 2022 онд аудитлагдсан санхүүгийн тайлангаар хамгийн өндөр хөрөнгийн дүнтэй буюу 1 их наяд төгрөгөөс дээш хөрөнгөтэй компаниудын компаниудыг танилцуулж байна.

2022 оны байдлаар хамгийн их өртэй болон хамгийн өндөр хөрөнгийн дүнтэй компаниудын нэрсийн жагсаалт

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2022 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан тэнцлийн байдлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж ажилласан - 45, Эрчим хүчний яам - 27, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар - 12 (Эрдэнэс монгол нэгдэл), Сангийн яам - 7, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - 1, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - 3, Зам, тээврийн хөгжлийн яам - 3 нийт 98 толгой компанийн өр, орлогын мэдээллийг хүргэв.

Үргэлжлэл бий...

Үерийн голомтод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ
Үерийн голомтод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.