2023 оны 08 дугаар сарын 05-ны нийслэлд буусан үерийн аюулт үзэгдлийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбайд уруйн үер бууж 4 хүн амь нас эрсдэж, 356 айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага, 105 автомашин үерт өртсөн билээ.
Гамшгийн үеийн авран хайх, гамшгийн дараах сэргээн босгох , нүүлгэн шилжүүлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх, далан шуудууг сэргээх, шинээр гаргах үерт автсан айл, өрхүүдэд туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг ажиллагааг НОК болон ОБЕГ хамтран хэрэгжүүлээд буй юм.
Тэгвэл үерийн голомтод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.