
СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “СҮҮ” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил энэ сарын 14-25-ны хооронд үргэлжлэх байсан ч засварын ажил бүрэн дуусаагүй тул ирэх наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэхээр болжээ.
Иймд тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн замнал доорх зураглалын дагуу үргэлжлэн зорчино.
