Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж, будлиан үүссэн.
Тодруулбал, Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан зэрэг асуудлыг Морины салбар хороо шийдвэрээ эргэн харж, маргаантай асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг Морины салбар хорооны дарга Д.Ганхуягт Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан үүрэг болголоо.