Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн сайдын нэр нэг өдрийн дотор солигдсон учир юу вэ?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 6 секунд

МАН-ын Удирдах зөвлөл 2020.07.07-ны өдөр хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах гишүүдийн нэрсийг баталсан. 
Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарын нэрийг баталсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр УИХ-д танилцуулахдаа УНТЭ-ийн захирал Т.Мөнхсайханыг оруулсан.

Нэг шөнийн дотор эрүүл мэндийн сайдын нэр солигдсон учрыг судалвал Т.Мөнхсайхан маш их хөрөнгөтэй юм байна. Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2018 онд жилийн долоон тэрбум 950 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлжээ.  Харин 2019 онд орлого огцом бууруулж 14 сая төгрөг хэмжээн бичжээ. Харин үл хөдлөх хөрөнгүүдэд нь өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал, Т.Мөнхсайханыг гурван орон сууцтай, нэг өвөлжөө, хаваржааны газартай эдгээр нь дөрвөн тэрбум 445 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Түүний 2019 оны ХОМ-д огцом буурсан зүйл бол дансан дахь мөнгө. Хадгаламжиндаа 2018 онд 5 тэрбум 552 сая төгрөгтэй байсан бол 2019 онд 245 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.  Тэрбээр Тэнгэрийн шонхор ХХК, Хүчит шонхор ХХК-иудаас хувь эзэмшдэг.

Учир нь  түүний гэр бүл  “Хүчит шонхор” захын эзэд бөгөөд том бизнестэй нөлөө бүхий гэр бүлтэй юм байна. 

Б.Цогтбаатарыг Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өөрсдөө дэмжиж байсан ч МАН-ын залуучуудаас  эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг томил хэмээн шахалт үзүүлсэн байна. Ийнхүү ерөнхий сайд улс төрийн шахаанд орж сайдын нэрийг сольжээ. 

Улмаар, хэд хоногийн өмнөөс Б.Цогтбаатарт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх мэдээлэл тарсан. Гэтэл тэрээр одоо ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа. Эрүүл мэндийн яамад ажиллаж байгаа хүн дээр  ашиг сонирхлын зөрчил үүсчихсэн яваад байсныг авлигатай тэмцэх газар мэдээгүй явж байгаад сая мэдэв үү эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг тус яаманд ажиллуулаад байсан уу. Үүнийг хэлж мэдэхгүй аргагүй ч нөхцөл байдлыг нэгтгээд дүгнэвэл энэ нь цэвэр улс төрийн шахаа гэдэг нь харагдаж байна. 

Гэхдээ тус хоёр эрхмийг Эрүүл мэндийн салбарынхан нь  хоёулаа л адил боловсролтой, боломжийн хэмээн хүлээн зөвшөөрдөг ажээ. 

Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 4. 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй. 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

Б.Цогтбаатар нь 1996 онд АШИУС-ийг хүний их эмчээр төгсөж, АНУ-д магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан анагаах ухааны доктор юм байна. 
2016 онд нийгмийн эрүүл мэнд хүрээлэнгийн захирал, ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын даргаар тус тус ажиллажээ. 

Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.