Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын тоглолт тун сонирхолтой үргэлжилж байна. "Хасын Хүлэгүүд" "Бишрэлт Металл" багийн цувралын эхний тоглолт өчигдөр болж тоглолтын тооны харьцаа 82:85-ын харьцаагаар дууслаа. Метал багаас импорт тоглогч Байрон Уэсли 40 оноо 3 оновчтой дамжуулалт өгч багаа ялалтад хөтөллөө. Мөн тоглолтын нэмэлт цаг дуусахад 2 секунд дутуу байхад Байрон Уэсли гурван онооны шидэлтээ амжилттай болгосноор тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Тэгвэл цувралын хоёр дахь тоглолт маргааш /2025.04.23/ 19:10 цагт болно.
Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд "Бишрэлт Метал" багийн тоглогч Дэвон Скотт А.Азбаярын дагз хэсэг рүү нь хүчтэй цохиж, унагасан байдаг. Түүний уг үйлдэлд нь Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2026 оны нэгдүгээр сар хүртэл холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.
Харин А.Азбаярыг спортын буй үйлдэл гарган тоглогч болон үзэгчдийг илтэд үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзээд нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!