Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МСБХ: “Хасын хүлэгүүд“ багийн тоглогч А.Азбаярыг нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр ТОРГОЛОО

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын эхний тоглолт өчигдөр болсон. Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд "Бишрэлт Метал" багийн тоглогч Дэвон Скотт "Хасын хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаяр нарын дунд үл ойлголцол үүсэж улмаар Дэвон Скотт А.Азбаярын дагз хэсэг рүү нь хүчтэй цохиж, унагасан байдаг. Түүний уг үйлдэлд нь Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2026 оны нэгдүгээр сар хүртэл холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Харин А.Азбаярыг спортын буй үйлдэл гарган тоглогч болон үзэгчдийг илтэд үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзээд нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ.

May be an image of text

МСБХ: Дэвон Скоттыг 2026 оны нэгдүгээр сар хүртэл  холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр ТОРГОЛОО
МСБХ: Дэвон Скоттыг 2026 оны нэгдүгээр сар хүртэл холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр ТОРГОЛОО
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.