Газ тээвэрлэж явсан Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү: Прокурор яагаад патролын жолооч Э.Мөнхнаранг  хаацайлаад байна вэ. БХЯ-ыг яагаад хэрэгт  татахгүй байгаа юм

Огноо
Унших
1 минут 55 секунд

Одоогоос нэг жилийн өмнө Дүнжингарав худалдааны төвд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн нас барж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ. Энэ хэрэгт холбогдуулан "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч Р нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Хавтаст хэрэгт цугласан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтад тулгуурлан патрол маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг буруугүй гэж үзсэн нь учир дутагдалтай гэдгийг өмгөөлөгчид хэлж байна.

Газ тээвэрлэж явсан Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү "Шинжээчийн дүгнэлтээр Ч.Ренчиндорж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бүх үйлдлээ зөв хийсэн байна гэх дүгнэлт гарсан учраас үүнийг харгалзах ёстой. Том оврын машин давуу эрхтэй. Патролын жолооч Э.Мөнхнаран зам тавьж өгөх ёстой байсан.

Тэр зам стандартын шаардлага хангаагүй байсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан шүү. Тиймээс хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй. Прокурор яагаад патролын жолооч Э.Мөнхнаранг хаацайлаад байна вэ. Батлан хамгаалах яамыг яагаад хэрэгт татахгүй байгаа юм. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хөдөлшгүй нотлох баримтаар прокурор хэргийг зүйлчилж оруулж ирээгүй мөртлөө дутуу хагас юм хийж орж ирчхээд шүүх рүү шидэж байна. Прокурорууд хуулиа сайн унш" гэв.

Л.Гантөмөр: ББСБ-ууд ломбарднаас зээл аваад, иргэдэд зээл олгож байна
Л.Гантөмөр: ББСБ-ууд ломбарднаас зээл аваад, иргэдэд зээл олгож байна
 
“Номхон тэмээг ноолоход амар“ гэдэг шиг Л.Гантөмөр ГАЛТАЙ бүх сэдвийг өөр дээрээ аваад явж байна“
“Номхон тэмээг ноолоход амар“ гэдэг шиг Л.Гантөмөр ГАЛТАЙ бүх сэдвийг өөр дээрээ аваад явж байна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!