УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
Хууль эрх зүйн өөрчлөлт нь зээлжих зэрэглэлийг онооны системд шилжүүлэх алхам юм. Тухайн иргэн авсан зээлээ хугацаандаа төлбөл оноо нэмэгдэнэ. Ингэснээр тэр иргэнийг банк болон ББСБ-иуд урамшуулна. Урамшууллын хэлбэр нь зээлийн хүүг бууруулах болон хугацаагаар урамшуулж болно. Учир нь тухайн иргэнийг санхүүгийн сахилга баттай юм байна гэдэг үүднээс уян хатан нөхцөлийг санал болгох нь нээлттэй болж байгаагаараа онцдог хэмээн хуулийн төсөл санаачлагчийн зүгээс мэдээлж буй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!