Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн байнгын хороо ДЭМЖСЭНГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр өглөө 10:00 цагт эхэлж Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн бол Байнгын хорооны гишүүдийн олонх уг төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Сануулахад, өчигдөр болсон УИХ дахь АН-ын бүлгээс дээрх хэлэлцээрийн төслийг сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгөөд байсан бол харин УИХ дахь МАН-ыгн бүлгээс хэлэлцээрийн төсөлд бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгах мөн Гадаад харилцааны яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэсэн байдаг.

Засагт хамтарсан АН засгийнхаа бодлогыг БҮЛЭГ дээрээ УНАГААЖ БАЙНА
Засагт хамтарсан АН засгийнхаа бодлогыг БҮЛЭГ дээрээ УНАГААЖ БАЙНА
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.