Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Х.Баттулгын өмгөөлөгчид ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг шаардав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар цахим хуудаснаа "У.Хүрэлсүх ээ, Н.Учрал аа, Сү.Батболд оо. Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү. Тэд Украинд байлдаж байгаад ирсэн. Тэд ачаа ачиж байгаа. Карго авна" гэх постыг нийтэлсэн нь бусдын амь насанд заналхийлсэн утгыг илэрхийлж байна гэж олон нийт үзэж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Энэ бол заналхийлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй. Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо энэ хүндээ ёс зүйн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй" гэлээ.

О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс ТАМХИЙГ татваргүй оруулж ирэх нөхцөлийг хасах ёстой
О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс ТАМХИЙГ татваргүй оруулж ирэх нөхцөлийг хасах ёстой
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.