Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Мах, гурилд өнгөрсөн онд нийтдээ 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон ч хомстолыг бууруулах үндсэн зорилгодоо хүрч чадаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул мах, гурилын үнийн өсөлтөд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Урьдчилсан байдлаар дүгнэлтүүдээ гаргасан. Энэ дүгнэлт, тайлангаа маргааш Засгийн газарт хүргүүлнэ. Бидний дүгнэлтээр мах, гурилд өнгөрсөн онд нийтдээ 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байдаг. Гэтэл нөөц бүрдүүлэх схем нь нийлүүлэлтийн хомстолыг бууруулах үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байна гэж дүгнэсэн. Үүнд олон шалтгаан харагдаж байна.

Тиймээс ирэх жилүүдэд үр дүнгүй байдал гаргахгүйн тулд одооноос засч залруулах шаардлагатай. Тухайлбал, махан дээр авч үзэхэд л нөөц бүрдүүлэх уялдаа холбоо сул. Яам болон нийслэлийн хоорондын уялдаа муу. Мөн хөнгөлөлттэй зээл олгох хугацаа нь оройтож олгогдсоноос үүдээд хугацаандаа нөөц нь бүрдэж чадаагүй. Ингэснээрээ хаврын хомстолоос сэргийлж чадаагүй.

Өнгөрсөн жилүүдэд ойролцоогоор 12-15 мянган тонн махны нөөц бүрдүүлдэг байсан байна. Гэтэл энэ жил 7.7 мянган тонн махны нөөц бүрдүүлсэн буюу хоёр дахин бага мах нөөцөлсөн байна. Гэтэл үүнийх нь 3.2 мянган тонн нь зах зээлд нийлүүлэгдсэн байна. Энэ нь нөөцийн махны хомстолыг бий болгоход нөлөөлсөн нь эндээс харагдаж байна" гэлээ.

ШУУД: Мах, гурилын үнийн өсөлтөд хийсэн шалгалтын талаар ШӨХТГ-аас мэдээлэл хийж байна
ШУУД: Мах, гурилын үнийн өсөлтөд хийсэн шалгалтын талаар ШӨХТГ-аас мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд