Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

82 сумын гэмтэл гарсан цахилгааныг засахаар 150 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Энэ сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутанд Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унасан. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсаны улмаас үүссэн гэмтлийг сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 150 хүний бүрэлдэхүүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр өглөөний 04 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажиллаж байна.

24 тулгуураас одоогийн байдлаар 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 80 гаруй хувьтай. Гэмтэл саатлыг цаг алдалгүй сэргээн засварлах ажилд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын комисс 3 гэр, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хархорин салбар 1 гэр, Булган аймгийн Гурванбулаг сумын засаг даргын тамгын газраас 1 гэр тус тус барьж өгсөн ба бусад хэрэгцээтэй зүйлсээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа
Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа
 
Өнгөрсөн сар шинийн баяраар гэмт хэргийн гаралт 9.7 хувиар өсөж, 6525-д хүрч байжээ
Өнгөрсөн сар шинийн баяраар гэмт хэргийн гаралт 9.7 хувиар өсөж, 6525-д хүрч байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.