Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Л.Чинбатын хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж, мөрдөгчид буцаасан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг яллагдагчаар татах саналтай Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн талаар мэдээллүүд гарсан. Энэ талаар тус аймгийн прокурорын газраас тодруулахад "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбогдох асуудалд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн гурван зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Аймгийн Мөрдөн байцаах тасгаас дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Л.Чинбатад Эрүүгийн хуулийн 3-н зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж тус прокурорын газарт ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж нэмэлт хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг мөрдөгчид буцаасан" гэв.

Сэлбийн ойн сан бүхий газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, барилгын суурь барьж байжээ
Сэлбийн ойн сан бүхий газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, барилгын суурь барьж байжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.