Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбийн ойн сан бүхий газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, барилгын суурь барьж байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

СБД-ийн 20 дугаар хороо Сэлбэ зусланд байрлах ойн сан бүхий газар зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулж, барилгын суурь барьж буй асуудалд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар дээр хяналт шалгалт хийж ажилласан байна.

Тус газар нь Газрын тухай хуулийн 27 зүйлийн 27.1 дэх хэсгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчиж, зохих зөвшөөрөлгүй дур мэдэн газар эзэмшин ашиглаж байна.

Уг зөрчил илэрсэн байршилд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны улсын байцаагч албан шаардлагад өгсөн ба иргэн Р.Мөнхсайхан нь тухайн газарт барилгын ажил гүйцэтгэж байсан байна.

Х.Хэрлэн: УБТЗ 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа
Х.Хэрлэн: УБТЗ 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа
 
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.