"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар буруутган шалгаж буй. Тус зүйл ангиудад, хүнийг санаатай алах, худал мэдээлэл тараасан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зүйл заалтууд багтаж байна.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас түүнийг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Харин түүний өмгөөлөгч О.Батсүх "Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. Өчигдөр буюу 2023.06.14-ний өдөр “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж Гацуурт ХХК-ийн ажилчдыг зодож танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж хугалсан" гэх мэдээллийг өгсөн байдаг.