Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хороонд шилжүүлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 47 секунд

Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс боловсруулж, Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар үргэлжлүүлэн санал хураалаа. Нийт 30 гаруй санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй даатгуулагчийн нөхцөлийг хэвээр үлдээх, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөл болон газрын дор ажиллаж байгаа даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх, 2018 оноос дараалсан зургаа болон долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нэг удаа шинэчлэн тогтоох, “Тэтгэврийн тогтолцоо” гэсэн бүлгийг “Тэтгэврийн төрөл” болгон өөрчлөх санал гаргасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төсөл “Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлого”-той нийцэж байгаа эсэх, улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн ачааллыг хэр нэмэгдүүлэх, хамтын тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилт, хамт амьдарсан хугацааны шалгуурыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцсанаар улсын төсөвт үүсэх ачаалал, уурын зуухны галч нарын ажиллах нөхцөлийн талаар асуулт асууж, хариулт авсныг дурдлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нас барсан тэтгэвэр авагчийн 10 ба түүнээс дээш жил хамтран амьдарсан нөхөр, эсхүл эхнэрийн тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж олгоно гэсний 10 жил гэсэн шалгуурыг нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй ажээ.

Газар чөлөөлөхөд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судална
Газар чөлөөлөхөд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судална
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.