Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Яагаад мянгат малчны тэтгэврийг ипотекийн зээлтэй, лизингтэй иргэд төлөх ёстой юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Тодруулбал хуульд малчдын НДШ-ийн 50 хувийг таваас доошгүй жил төр хариуцаж төлөх заалтыг тусгасан нь гишүүдийг талцахад хүргэж, олон нийтийн багагүй шүүмжлэлийг дагуулсан байдаг. Гэвч хуулийн төсөл дэмжигдэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороо руу шилжүүлээд буй юм.

Тэгвэл чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн байр сууриа илэрхийлэхдээ "Яагаад мянгат малчны тэтгэврийг ипотекийн зээлтэй, лизингтэй иргэд төлөх ёстой юм. Малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцаж төлөх нь шударга бус байна" хэмээсэн юм. Олон нийтийн зүгээс ч мөн хуулийн төсөлд тусгасан уг заалтыг эргэж харах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.

Э.Цэндбаатар: Гантүлхүүр гээд ах хүү санаанд чинь багтаад байвал РИНГЭН дээр учраа олж болно шүү
Э.Цэндбаатар: Гантүлхүүр гээд ах хүү санаанд чинь багтаад байвал РИНГЭН дээр учраа олж болно шүү
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ