Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 47 шалгалтын төвд зохион байгуулж байна. Тодруулбал, шалгалтыг хөдөө орон нутагт 23, нийслэлд 24 шалгалтын төвд авч байгаа юм. Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлсэнээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч байгаа бол өмнөх оны төгсөгч 3688 байна.

Шалгалтын зохион байгуулалтад багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, зохион байгуулагч багш нар, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн нийт 2460 хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.

Шалгалт дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлсэн байдаг.

  • ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна. ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил /31 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэхүү технологи нэвтэрснээр мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй. Өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байдлыг бий болгож байгаа юм. Мөн ЭЕШ-ын дүн оноог BI системд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭЕШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон юм.
Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.