Өнөөдөр буюу 2023.06.13-ны өдөр болох зарим үйл явдлыг хүргэж байна.
Төрийн ордонд
09:00 цагт "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт болж байна
17:00 цагт Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны ажлын явцын тайланг хэлэлцэнэ.
Нээлттэй нийгэм форумын байранд
09:00-12:00 цагт "Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулж буй ялын бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээ" хэлэлцүүлэг болж байна.
Үйлдвэрчний эвлэлийн байранд
10:00 цагт Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д тусгах гол саналаа илэрхийлэх зорилгоор “Тэгш төлөөлөл” захидлын аяныг эхлүүлэх талаар мэдээлнэ.
НОБГ-т
11:00 цагт Нийслэлийн хэмжээнд үер ус, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ, Цахим Өртөө Холбоо, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардсан "Бид төлөөлүүлэх эрхтэй" аяныг зарлана.
Чингэлтэй дүүргийн “Шэжид дүг” өрхийн эрүүл мэндийн төвд
14:00 цаг БНСУ-аас ирсэн эмч нарын баг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж байгаатай холбогдуулан БНСУ-ын Ассамблейн дэд дарга Ким Ён Жү тус өрхийн эрүүл мэндийн төвд ажиллана.