Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮР ДҮН: 10 уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилснөөр хөдөлгөөний урсгал нэмэгджээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 17 секунд

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал болсон юм.Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав.

Хурлын эхэнд ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи төсөл хэрэгжиж дуусахад богино хугацаа үлдсэн, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах туршилт хийсэн. Туршилтын үр дүнг тодорхойлох зорилгоор 2023 оны хоёрдугаар сард эдгээр уулзварт замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа хийж, дөрөвдүгээр сард үр дүнг нэгтгэж, үнэлгээ хийжээ. Туршилтаар дээрх 10 уулзварт өөрчлөлт хийхээс өмнө 574,270 тээврийн хэрэгсэл тоологдсон бол өөрчлөлт хийсний дараа 593,767 болж, уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 19,496-оор нэмэгдэж, хөдөлгөөний урсгал нэмэгдсэн байна.

Судлаач Х.Номингэрэл: Улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас 7.6 хувиар бага байна
Судлаач Х.Номингэрэл: Улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас 7.6 хувиар бага байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд