Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 81 хувьтай байлаа. Тухайлбал, гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. 16 бичил цэцэрлэгт хүрээлэнгээс есөд нь тендерийн материал хүлээн авч байгаа бол тавд нь гэрээ байгуулж, хоёрт нь Үнэлгээний хороо байгуулжээ. Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 48 байршилд 780 гарааш буюу 14,040 ам метр талбайг чөлөөлөөд байна.

Түүнчлэн “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өгсөн. Гүйлтийг таван төрлөөр зохион байгуулах бөгөөд 8629 хүн бүртгүүлжээ.

Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина

Чингэлтэй дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Энэ онд улс, нийслэл, дүүрэг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Нэгдсэн эмнэлэг, жишиг 19 өрхийн эрүүл мэндийн төв байгуулна. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтны ажлын байрууд бий болж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэх юм. Мөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барихаар төлөвлөжээ. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 50,591 мод тарьж, арчилгаа хийж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 11,647 гэрэлтүүлэг хийснээс асалт 98 хувьтай байгаа гэлээ.

Дүүргийн 51.7 га талбайг камерын бүрэн хяналтад оруулж, “Ногоон бүс” болгожээ. Таван хорооны нутаг дэвсгэрт 229 гарааш буюу нийтийн эзэмшлийн 4531 ам метр талбайг чөлөөлж, 17 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолын тохижилт хийж байна.

Хотын дарга сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, энэ талаар хийж байгаа ажлуудыг дүүрэг тус бүрээр танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, мөн гарааш буулгасан байршил, тэдгээрийн тохижилтын талаар танилцуулахыг дүүргийн удирдлагууд болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригт үүрэг болголоо.

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нь нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгох замаар давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нь нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгох замаар давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.