Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үе үеийн сайдууд мөн БЗС-гийн дарга Д.Гарди, БШУ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулах ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

БЗС-гаар шүгэл үлээсэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа мэдээлэл хийсэн. Тэрбээр "Миний хөндсөн асуудал маш том. Улстөрийн мэдээлэлд ойр, нөлөө бүхий, эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн мэдээллийг хөндсөн. Тиймээс энэ асуудал маш том асуудал болж байна. Энэ бүх мэдээллийг ил болгохын тулд маш том бага ажилласан. Маш олон мэргэжилтнүүд өдөр шөнөгүй, хагас бүтэнсайнгүй сууж ажилласан байдаг. Ил гарч илэрхийлж байгаа нь л би юм шүү.

Журмаа бариад ажиллах нь хүндрэлтэй байсан. Шууд удирдлага, харьяа дээд байгууллага болох БШУЯ, мөн бусад субьектүүдээс харилцааны дарамт ирж байсан. Энэ асуудлыг битгий хөнд, наад зээл чинь чиний хармаанаас гарах гэж байгаа юм уу гэхчлэн төсвийн хөрөнгөд ингэж хандаж байгааг нь хараад нүдээ аниад өнгөрч чадаагүй.

Ажлаас халагдсныхаа дараа буюу 2022 оны есдүгээр сараас олон нийтэд хандаж эхэлсэн. Шүгэл үлээсэн ажил маань үр дүнд хүрч байгаад баяртай байна" гэсэн юм.

Улмаар тэрбээр "Нэгэнт хууль бусаар ийм их хэмжээний хохирол учруулсан байх магадлалтай асуудлыг хянан шалгаж үзээч гэж АТГ-т нэр бүхий албан тушаалтнуудыг, шийдвэр гаргасан хүмүүсийг шалгуулахаар хүсэлт гаргаж байна. Гадаадад суралцуулах шийдвэрийг БШУ-ны сайд гаргадаг. Мөн хууль бус шийдвэр, зээлийг нь тэглэх шийдвэр гаргасан үе үеийн сайд нар, одоо яг БЗС-гийн удирдлагаар ажиллаж буй Д.Гарди, БШУЯ-нд 20 гаруй жил ажилласан, ТБНД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх нь зөв
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх нь зөв
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.