Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гавьяат дасгалжуулагч С.Тулгыг Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоо өөрт нь хэлэлгүйгээр шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 33 секунд

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Тодруулбал тэрбээр энэ тухай бичихдээ "Би гэдэг хүн их азгүй хувь тавилангүй хүн юмаа.Би энэ MGL3x3 холбоог хэл ам дагуулан бүх сэтгэл зүрхээ гаргана байж байгуулсан юм. FIBA 2023 оны ази тивийн аварга болоод нийт Монголчууд маш их баярлахыг хараад залуустайгаа болон MGL3x3 хамт олон өөрсдөөрөө бахархаж билээ.

Тэрнээс хойш баг тамирчидтайгаа бэлтгэл ч хийж чадахгүй өдийг хүртэл тэвчээртэй хэл зажилаад, хор хов олон зүйлийг тэсвэр тэвчээр гаргаж залгиад өдийг хүрсэн юм.Одоо тэгээд Ази тивийн аварга болоод МУ-ын ерөнхийлөгчийн зарлиг гаргахаар амжилт үзүүлээд, дэлхийн аваргаас олон жил ярьсан медалиа хамтдаа авах цаг нь ирлээ гээд залуустайгаа ярьж зүтгэж байсан юм.

Тэгсэн чинь залуусыг болон намайг аварга болсоны шагнал MGL3x3 дасгалжуулагчаас хөөгөөд болиулсаныг одоо л мэдлээ. Монголоос явахад болиулсан хассан хөөсөн зайлуулсан гэдгээ хэлцэн бол юу гэж тэнэг хүн шиг энд ирэх билээ дээ. Дэлхийн аваргад амжилттай тоглохыг Монголын ард түмэн хүсэж байгаа боловч хэдэн тооны хүмүүс хүсээгүй юм байна гэж ойлгоод л сууж байна даа.

Энэ сагсан бөмбөгийг 2004-2023 он хүртэл 19 жил ёстой хоёргүй сэтгэлээр хоногийн 24 цаг багаддаг хөдөлмөрлөж Монголын ноймер 1 спорт болгох гэж олон залуустайгаа зүтгэсэн байх юм. Одоо тэгээд мөнгөтэй баян хүмүүсийг өмөөрөөд бөөн л сонгуульт компанит ажил өрнөх байх даа. Ёстой л тавилан юм даа.

Би үндэсний шигшээ багийн дасгалжуулагч биш жуулчин болсон шүү. Монгол орныг тамын тогооны амьдралтай гэж баярлаад үсрээд гарна даа гэж бодож билээ. Тэгсэн чинь Монгол орон чинь хөмөрсөн тогооны амьдралтай юм байна.Болж байгаа бодит зүйлсийг бичсэн юм шүү. МУ-ын спортын хамгийн залуу гавьяат дасгалжуулагч С. Тулга" хэмээжээ.

Маргааш УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
Маргааш УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.