Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Дундговь аймгийн Хулд сумын Олдох баг, Өнч гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 122 км, сумын төвөөс урд зүгт 22 км/-т Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2023.05.23/ өдрийн 18:20 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан Ниссан Ванетта загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, иргэн Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

ХХААХҮЯ-ны албан хаагчид гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивт нэгдлээ
ХХААХҮЯ-ны албан хаагчид гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивт нэгдлээ
 
Шадар сайд Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Шадар сайд Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.