100 АЙЛ ОРЧИМД ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООЧ: PC-нээс гараад явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Өчигдөр буюу энэ сарын 21-ний 05:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо "100 айл" орчимд приус маркийн автомашин онхолдсон осол гарсан.

Тээврийн Цагдаагийн Албанаас шалгалтын ажиллагааг зохион байгуулж, ослын газрыг орхин явсан тээврийн хэрэгслийн жолоочийг олж тогтоон, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Уг ослын талаар осол гаргасан жолооч У "ПС-нээс гарч ирээд нойр дутуу нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн. Хамгаалах бүс зүүсэн тулдаа ямар нэг гэмтэл бэртэл аваагүй. Маш их гэмшиж байна" гэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуучин Don Dior-т Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулжээ
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуучин Don Dior-т Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!