УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж гишүүдийн 96.7 хувь нь байнгын хорооны саналыг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тэгвэл ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах юм. Энэ үеэр ҮХНӨ-тэй холбоотой асуудлаар ард иргэдийн саналыг сонсож, танилцуулна. Иймд энэ чиглэлээр Төрийн байгуулалтын байнгын хороо ҮХНӨ-ийг ард иргэдээр хэлэлцүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүний дараагаар УИХ шуурхай хуралдаж, тогтоолын төслийг батлах юм.
ТББХ: ҮХНӨ-ийг ард иргэдээр хэлэлцүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.