Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Багш мэргэжлээр өндөр үнэлгээтэй сурсан оюутныг төлбөрөөс чөлөөлөхөөр тусгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 38 секунд

УИХ-аас “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, "Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай", "Боловсролын тухай багц хууль"-аар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Боловсролын багц хууль"-ийн хувьд хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлэгдээд явж байна. Энэ хүрээнд 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр дөрвөн багц хууль болгон нэгтгэж миний бие ахалж, шинэ ажлын хэсэг гарч ажиллаж байна. Уг хууль нь 52 зүйл, 300 гаруй заалттай юм.

Монгол Улс 1992 оноос хойш анх удаа бүтэн циклээр харж буй юм. Өөрөөр хэлбэл ардчилсан тогтолцооноос хойш СӨБ-өөс эхлээд боловсролын бүх түвшинд боловсролын хуулийг цогцоор нь авч үзэж буй. Өмнө нь боловсролын хуулиуд өөр хоорондоо уялдаагүй, үзэл баритмлал алдагдсан байсан. Тиймээс уг хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Одоогоор,

  • Боловсролын ерөнхий хууль
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль
  • Дээд боловсролын тухай хууль
  • Мэргэжилийн боловсролын тухай хууль гэсэн дөрвөн хууль бэлтгэгдэж байна" гэв.

Мөн үргэлжлүүлэн, Хуулийн гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлсэн юм. Тодруулбал,

  • Боловсролыг олон улсын түвшинд үнэлэх ёстой гэсэн зохицуулалт тусгасан ба 3 жил тутамд үнэлгээ хийнэ.
  • Багш, ажиллагсдын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг авч үзэж, ачааллыг бууруулах чиглэлд арга хэмжээ авна. Тухайлбал боловсролын салбарт ажиллагсдын 1 хүүхдийг үнэ төлбөргүйгээр сургах зохицуулалт тусгаж байгаа.
  • Багш бэлтгэх асуудал маш чухал. Багш мэргэжлээр өндөр оноотой сурч байгаа хүүхдүүдийн төлбөрийг улсаас даадаг байх зохицуулалт хийгдэнэ.
  • Ажиллах боловсон хүчнийг ажлын байран дээрээ давтан суралцах боломжийг бүрдүүлнэ.
  • Үндсэн гадаад хэлийг англи хэл гэж зааж өгч байна. Дэлхийн нийт шинжлэх ухааны мэдээллийг бараг 90 хувь нь англи хэл дээр байна. Иймд хүүхдүүд маань бага ангиасаа англи хэл үзэх шаардлагатай байна.
  • Боловсролын тогтолцоог босоо болгож байгаа. Ингэснээр энэ салбарт улстөрийн томилгоо орохгүй, мэргэжлийн удирдлагаар хангах боломж бүрдэнэ.
  • Цахим боловсролыг хүлээн зөвшөөрнө. Мөн амьдарлынхаа явцад ямар нэгэн байдлаар суралцаж байгаа хүүхэд аль ч түвшинд шалгалт өгч дүйцүүлэн тооцуулах боломжийг олгоно.
  • Ялгаатай, хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсролын асуудлыг илүүд авч үзнэ. Боловсролын ижил стандарт, ижил орчинд сургана.
  • Орон нутгийн боловсролын чанар, хүртээмжийн асуудал байнга яригддаг. Орон нутгийн алслагдсан байдлаас хамаарч хувьсах зардлыг тооцно.
  • Хувийн болон төрийн холимог хэлбэрийн бүхий л сургуулиуд зэрэгцэн ажиллах боломжийг энэ хуульд тусгасан. Өмнөхөөс ялгаатай нь гэрээн дээр суурилан хувьсах зардлыг хувийн сургуулиудад олгохоор зааж байгаа" гэлээ.
Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.