Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 12 секунд

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.05.02/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 22 гэр, (сууц) 19 хашаа (саравч), 1 автомашин, 3273 мал, ойн 3296 га, хээрийн 356,510га, нийт 359,505га талбай өртжээ.

Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 2600 гаруй хүн, 320 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн Чойбалсан, Дорнод аймгийн Булган суманд хээрийн түймэр гарч, өчигдөр буюу 01-ний өдрийн 11:12 цагт Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Тус түймэрт урьдчилсан байдлаар 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртсөн бөгөөд түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд талыг унтраахаар ажиллаж байна.

Хил хамгаалах байгууллагын 8 алба хаагч түймрийг унтраах явцад түлэгдсэн мэдээллийг 5 дугаар сарын 02-ны өдрийн 09:35 цагт ирүүлсэн.

Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийн голомтод ажиллахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ, ГССҮТ-ийн ажилтнууд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ171Е загварын нисдэг тэрэгтэй Улаанбаатар хотоос 5 дугаар сарын 02-ны өдрийн 13:58 цагт хөөрчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Бяцхан Гүег Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын тэмцээнээс аяллаа эхлүүллээ
Бяцхан Гүег Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын тэмцээнээс аяллаа эхлүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.