Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрэл“ ХХК 5839 га газарт ашигт малтмалын 9 лиценз эзэмшдэг

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалин, тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, ХААДС-ийн зээлдэгчдийн мэдээллийг ил болгоод буй. Түүнчлэн өнөөдөр ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй байршуулж буй талаараа албаныхан мэдэгдсэн. Нээлттэй мэдээллээс харахад, "Эрэл" ХХК нийт 9 тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа бөгөөд тус лиценз нь нийт 5839 га газрыг хамарч байгаа аж. Тодруулбал, Загийн хар уул 5200 га, 16-р зөрлөг 256 га, Баян-Эрхэт 105 га, Билүүт 103 га, Үнэгт 67 га, Найрамдал орд 54 га, Шохойн чулууны 1,2-т 40 га, Шохойн чулуу 1-т 4 га газрын зөвшөөрлийн эзэмшиж буй аж. Эл тусгай зөвшөөрлүүдийг 1995-2005 оны хооронд авчээ.

Г.Ганболд: Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголыг хийх гэсэн боловч гэрчээр дуудагдах хүмүүс маань хоригдоод байна
Г.Ганболд: Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголыг хийх гэсэн боловч гэрчээр дуудагдах хүмүүс маань хоригдоод байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ