Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд: Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголыг хийх гэсэн боловч гэрчээр дуудагдах хүмүүс маань хоригдоод байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 22 секунд

УИХ-ын гишүүн, Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай түр хороо хуулийн хүрээнд зургаадугаар сар хүртэл ажиллана. Бид нүүрсний хэрэгтэй холбоотойгоор сонсгол хийхэд бэлэн байгаа. Яг одо хуулийн дагуу бид долоо хоногийн өмнө гэрчээр дуудах хүмүүсээ зарлах ёстой байсан. Эрдэнэс ТТК-ий захирал, Н.Удаанжаргалыг оролцуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Н.Удаанжаргал гадаад улсаас цахимаар оролцъё гэдэг хүсэлтээ тавьсан. Хууль эрх зүйн хүрээнд боломжтой юу гэдэг асуудлыг хуулийн байгууллагад хүргүүлсэн.

АТГ-аас мөрдөн байцаах ажил цуг үргэлжилж байгаа учраас нууц задруулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд яллуулах гээд байгаа учир хууль зөрчиж байна гэсэн санал ирсэн. Манай түр хорооны гишүүд санал нийлж хойшлуулсан.

-Сонсгол хийх нь нүүрсний хэрэгт хэн холбоотой байгааг мэдэх чухал ажил юм биш үү?

-Нүүрсний хулгайтай асуудлууд мөрдөн шалгах байгууллагуудын ажиллагаатай зэрэгцэж байгаа. УИХ-ын түр хороо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа боловч мөрдөн байцаалт явуулах боломжгүй. Манай түр хорооны сонсголд гэрчээр дуудагдах хүмүүс цагдан хоригдож байгаа учраас хууль эрх зүйн хүрээнд боломжгүй байна. Хөгжлийн банкны асуудал бол өөр асуудал. Манай түр хорооны асуудал бодит хулгайг хэн хийв гэдгийг мөрдөх байгууллагуудтай зэрэгцэж байгаа учир зарим нэг зүйлүүд дээр боломж бага байна.

-Түр хороо зургаадугаар сард амжиж ажлаа хийж чадах уу?

-Бид бичгүүдээ явуулж байгаа. Сонсгол явуулахад бэлэн. Гэхдээ хууль зөрчиж болохгүй. Сонсгол явуулахгүй нөхцөл байдал үүсэх юм бол УИХ-д тайлангаа тавина.

-Та бүхэнд байгаа мэдээллээр нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдэд ямар нэг асуудал байна уу?

-Бид мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаггүй. ОПТЕК гэрээнүүдийг шалгах, нүүрсний бодит хулгай ямар схемээр гаргасныг шалгана. Хятадын компани нүүрсээ аваад гаалийн талбай дээр буулгаж нүүрсээ авах нөхцөл бүрдсэн нь тогтоогдсон. Зүгээр ТӨК нэг газартай нэг их наядын гэрээ хийсэн ч байна.

-Түр хорооны гишүүдэд өөрчлөлт орох уу. Түр хорооны гишүүд дотор нэр холбогдсон хүн байгаа шүү дээ?

-Одоогоор 13 гишүүнтэй байна. АН, ХҮН, МАН-ын гишүүд байна. Үүнээс нэг нь нэр холбогдож шалгагдаж байна. 12 хүнтэй байгаа учраас ирцэд асуудал байхгүй. Мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаггүй учир нийгмээр яллуулмааргүй байна.

МАН-ын БҮЛЭГ: ҮХНӨ-ийн төслийг ирэх тав, зургаадугаар сард хэлэлцэх байх
МАН-ын БҮЛЭГ: ҮХНӨ-ийн төслийг ирэх тав, зургаадугаар сард хэлэлцэх байх
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.