Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ. Гэхдээ АН тооноор хүн оруулахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлээд буй. Тэгвэл хуулийн төслийн үндсэн агуулга болох холимог тогтолцоогоор сонгууль явуулах асуудалд УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ "УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа. Гэхдээ холимог тогтолцоонд ард түмэн яагаад дургүй байдаг вэ гэхээр хулгайч, авлигачин, янз бүрийн хэрэгт холбогдсон хүмүүсийг "листэд" бичиж оруулж ирэх гээд байна гэдэг асуудлыг ярьдаг.

Ардчилсан намын хувьд ийм листийг хийхгүй. Ард түмний дунд энгийн хэллэгээр "хаалгаар гаргахаар тооноор ороод ирэх юм" гэдэг яриа үүсдэг. Манай намын хувьд тооноор оруулахгүй. Тооноо торлоно. Лист дотор орж ирж байгаа хүмүүс мэргэжлийн хүмүүс байхаас гадна тодорхой секторын хүмүүсийг оруулж ирнэ. АН-ын дарга Л.Гантөмөр ч үүнийг хэлж байгаа. Тодруулбал, малчдын төлөөлөл, тариаланчдын төлөөлөл, багш, эмч, мэргэжлийн хуульч нарыг оруулж ирнэ.

Бид саяхан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр парламент "онигоонд" орсон. Хөдөө орон нутагт ярьж байна лээ. Төрийн бодлого гэдэг юм чинь ийм туйлбаргүй болчихсон юм уу гэж. Нэг гараараа үүнийгээ зөв гэж баталчхаад нэг хүн хориг тавингуут буцаагаад буруу гээд хүлээгээд авчихсан. Тиймээс энэ мэт "устай" муу хуулиуд батлаад байна гэсэн шүүмжлэлийг хэлж байна. Тэгэхээр мэргэжлийн мөнгөгүй хүмүүс орж ирж чадахгүй байгаатай энэ асуудал шууд холбоотой.

Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд мөнгө тодорхой шалгуур болчихсон. Тиймээс сонгуулийн зардлыг бодитойгоор бууруулах шаардлагатай байгаа юм" гэв.

ЗГ: Кью Эс Си ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-д 1 их наяд 233 тэрбум төгрөгийн хохирол учруулсан
ЗГ: Кью Эс Си ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-д 1 их наяд 233 тэрбум төгрөгийн хохирол учруулсан
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц