Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Кью Эс Си ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-д 1 их наяд 233 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр энэ үеэр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ны 2014-2021 оны үйл ажиллагаанд Сангийн яам, ТӨБЗГ, Татварын Ерөнхий газар, ГЕГ-аас хамтарсан баг хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Кью Эс Си ХХК нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-нд хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ Концессын гэрээгээ хэрэгжүүлээгүй олон зөрчил гаргаж, нийт 1 их наяд 233 тэрбум 781 сая 640 мянган төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Дээрх зөрчилтэй холбогдуулан “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ТӨБЗГ-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж ажиллаж байгаа бөгөөд нийт 8 хэрэг шүүхийн байгууллагад хянагдаж байна" гэлээ.

ШУУД: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна
ШУУД: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.