Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нарын дэмжлэгээр эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох санал анхны хэлэлцүүлгээр дэмжигдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын 2023.06.08-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны хуралдаанаар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгохыг дэмжээгүй саналыг хэлэлцүүлгийн явцад зарим гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаснаар дахин санал хураалаа.

Тодруулбал УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд нарын гаргасан сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх дэмжлэг гаргаж санал хураалт явуулсан бөгөөд ийнхүү анхны хэлэлцүүлгээр дэмжигдлээ.

Өөрөөр хэлбэл гишүүдийн тоог 126 болгохтой холбогдуулан хуулийн төсөлд квотыг 30 хувь болгох агуулга нь парламентад суудал авах эмэгтэйчүүдийн эзлэх хувийг зохих түвшинд төдийлөн хангаж чадахгүй гэж үзсэн учраас 40 хувьд хүргэснээр сонгогдох боломж 28-35 хувьд хүрнэ гэж үзэж буй юм.

Цаашид Монгол Улс НҮБ-ийн өмнө хүлээсэн тогтвортой хөгжлийн зорилго, Олон улсад гэрээгээр хүлээсэн жендерийн тэгш оролцоог хангах үүргээ биелүүлэн баталгаажуулахын тулд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэж, сонгогдох суудлын тоог нэмэгдүүлэх нь чухал болоод байна. Үүний тулд эмэгтэйчүүдийн болоод нийгмийн дуу хоолой, дэмжлэг, оролцоо хамгийн чухал болж ирлээ.

Д.Ганбат: Эмэгтэйчүүд баярлаад байдаг. Гэтэл Ардын намын дарга нар Тайланд руу яваад хүйсээ солиулаад ирнэ шүү дээ
Д.Ганбат: Эмэгтэйчүүд баярлаад байдаг. Гэтэл Ардын намын дарга нар Тайланд руу яваад хүйсээ солиулаад ирнэ шүү дээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд