Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Нүүрсний хулгайч “Ажнай” Д.Бат-Эрдэнэд АН-аа үнэт зүйл үзэл санаатай нь мөнгөөр зарчихаж байгаа юм биз дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнгөрсөн баасан гарагт УЕП-оос Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн бариад буй. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлгийн нэг гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж буй юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс бүлгийн гишүүнээ "явуулахгүй" гэх байр суурийг ч илэрхийлээд амжсан.

Тэгвэл энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "АН-ын эрхийг хууль шүүхийн байгууллагын хүчирхийллээр булаан авч АН-ыг улстөрийн наймаанд худалдсан ЖАН-Гантөмөр одоо бүр давраад нүүрсний хулгайч Ажнай Бат-Эрдэнэд АН-аа үнэт зүйл үзэл санаатай нь мөнгөөр зарчихаж байгаа юм биз дээ. АН-ыг мөнгөөр хэмжиж болдоггүй юм Гантөмөр өө" гэжээ.

Таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийн амийг хөнөөхийг завдаж, хамт явсан дүүг нь хутгалж, амь насыг нь хохироожээ
Таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийн амийг хөнөөхийг завдаж, хамт явсан дүүг нь хутгалж, амь насыг нь хохироожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд