Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид шуурхай таслан зогсоосон байна. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр буюу өнөөдөр 14.40 цагийн үед иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед 45 настай иргэн Б Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлжээ. Улмаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн дүү болох 25 настай, эрэгтэй “Б”-г хутгаар зүсэж амь насыг нь хохироон, улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.