Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) ирэх сард болох бөхийн төрлүүдийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх чансааг танилцууллаа. Дөрөвдүгээр сард Казахстаны Астанд болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн чансаанд бичигдэж буй шилдэг 4 бөх хэсэг толгойлон барилдана.
Тэгвэл дэлхийн чансааны эхний 20-д бичигдэж буй манай эрэгтэй бөхчүүдийг танилцуулъя.
57 кг:
4. Занданбудын Занабазар - 31000 оноо
61 кг:
4. Нармандахын Наранхүү - 37400 оноо
65 кг:
13. Цэвээнсүрэнгийн Цогбадрах - 15500 оноо
16. Төмөр-Очирын Тулга - 13000 оноо
70 кг:
13. Энхтуяа Тэмүүлэн - 9400 оноо
74 кг:
8. Олонбаярын Сүлдхүү - 18200
79 кг:
11. Алтанзул Дөлгөөн - 15500 оноо
92 кг:
7. Ганбаатарын Ганхуяг - 20700 оноо
125 кг:
3. Мөнхтөрийн Лхагвагэрэл - 37000 оноо
Эх сурвалж: MGL Sport