Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малаа хотлуулахаар гараад сураггүй болсон эрэгтэйг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур баг, “Шийрийн баруун-Өвдөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 125 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Малчин Б, өчигдөр /2023.03.20/-ны өдрийн 21:00 цагийн орчим малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл гуравдугаар сарын 21-ний өдрийн 00:08 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн Б /27 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01:45 цагт гэрээс нь баруунд зүгт 7 км-т “Шийрийн баруун Дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Согтуурсан үедээ 51 настай эрэгтэйн амь насыг хөнөөсөн 34 настай эрэгтэйг илрүүлэн шалгаж байна
Согтуурсан үедээ 51 настай эрэгтэйн амь насыг хөнөөсөн 34 настай эрэгтэйг илрүүлэн шалгаж байна
 
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.