Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ремдесивир эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн эдгэрэлтийн хугацаа түргэсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой тандалт, судалгааны тоймыг хүргэж байна.

1. Олон улсын судалгааны баг Ковид-19-тэй 1063 өвчтөнд ремдесивир эмийг хэрэглэн эмнэлзүйн туршилт судалгаа хийхэд эдгэрэлтийн хугацаа богиносож байгааг тогтоожээ.
2. Энэтхэг улсын судлаачид Ковид-19-тэй өвчтөнд ремдесивирийг эхний 5 хоногт хэрэглэх нь үр дүнтэй гэжээ.
3. Шанхай хотын эрдэмтэд Коронавирус нь дархлааны Т эсийг гэмтээдгийг тогтоосон байна. Судлаачид өндөр настан, дархлаа дарангуйлагдсан, архаг хууч өвчтэй хүмүүсийн дархлааны эс гэмтсэн байдаг тул Ковид-19-д илүү өртдөг гэж дүгнэжээ.
4. Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт Ковид-19-ийн тархалтын түвшинг 2 дахин бууруулах боломжтой гэж үзжээ.
5. Бразилийн судлаачид 6-р сарын 20 гэхэд тус улсын 1 сая хүн коронавирусний халдвар авч, 50 мянган хүн нас барна гэж тооцоолжээ.
6. ДЭМБ коронавирус мутацид ороогүй, вирусийн хоруу чанар, халдвар дамжих байдал хэвээр байгаа тухай мэдээлжээ.
7. Хонконгийн судлаачид Ковид-19-тэй хүмүүс хэрэглэж байсан нэг удаагийн савханд коронавирус илрүүлжээ. Энэ нь коронавирус аяга, халбага, сэрээгээр халдвар дамжих магадлалтай гэжээ.
8. АНУ-ын судлаачид коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийн 40-45 хувь нь шинж тэмдэггүй байх боловч 14 хоногоос дээш хугацаагаар халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ.

УИД-т гарсан галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоох үүрэг өгөв
УИД-т гарсан галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоох үүрэг өгөв
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.